Э.Цэндбаатар Азербайжаны боксчинг яллаа

Admin | 2022-02-22


Энэ сарын 22-ны 22:00 цагт буюу өчигдөр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Азербайжаны боксчинтой тулалдаж ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч 38 настай Рауф Агаев байсан юм. Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийж байгаа 2-0 (1КО) амжилттай яваа бол түүний өрсөлдөгч Рауф Агаев мэргэжлийн дэвжээнд 47 тулаан хийж 33-14(15КО) амжилттай яваа аж. Тулааны өмнө Э.Цэндбаатар “Урьдны тулаанууд дээр би гоё боксын тоглолт үзүүлсэн. Энэ удаа нокаут яаж хийдгээ үзүүлнэ. Та бүхэн дэмжээрэй” гэж хэлжээ. Ямартай ч тэрээр энэ удаагийн тулаандаа ялалт байгуулж чадлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)