Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг зөвшөөрөл, батламжаас чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчилсэн байна. Нийтлэг үйлчилгээний журамд нэмэлтээр хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй болгохоор тусгажээ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 18 мянга гаруй ААН үйл ажиллагаа явуулж байгаа дээрх журмыг мөрдсөнөөр хэрэглэгчдэд ая тухтай орчин бүрдүүлж, сэтгэл ханамжтай үйлчилгээ өгч улмаар тухайн байгууллагын бизнес өргөжиж үйлчлүүлэгчийн хүрээ тэлнэ гэж үзжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14