Украин онц байдал зарлалаа

Admin | 2022-02-23


Украин улс Орос улстай бүрэн хэмжээний дайн зарлаж болзошгүй байгаа учир 30 хоногийн хугацаатай онцгой байдал зарлан, батлан хамгаалах, аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгажээ. Орон даяар хэрэгжих онц байдлыг Украины парламент өчигдөр санал нэгтэйгээр баталжээ. Онц байдалд шилжсэнээр тус улсын иргэд цэрэг армийнханд биеийн байцаалтаа шалгуулах, цэргийн нөөц иргэдийг хил давахыг хориглон, нийтийг хамарсан жагсаал цуглааныг хориглож бэлэн байдалд авах зэргээр хяналтыг чангаруулаад байгаа аж.

Түүнчлэн 18-60 насны цэргийн нөөц иргэдийг нэг жил орчмын хугацаагаар "Киев"  дэх армид төвлөрүүлж эхэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)