"Бүргэдийн баяр" гуравдугаар сарын 12-нд болно

Admin | 2022-02-23


"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022" арга хэмжээг ирэх сарын 12-нд Улаанбаатар хотноо буюу “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”-д зохион байгуулахаар болжээ.

Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, бүргэдээр ан бариулах үзүүлбэрүүдийг сонирхуулах аж.

 2005 оноос эхлэн өвлийн аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор “Монголын нүүдэлчдийн баяр” нэртэйгээр бүргэдийн баярыг нийслэл хотноо зохион байгуулж эхэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)