02 сарын 24-ний 20 цагаас 02 сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Энэ сарын 26-наас 03 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 3-р сарын 1-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд тал, хээрийн нутгаар, 3-р сарын 1-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14