Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад усанд сэлэлт, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг энэ оны арвандүгээр сарын 03-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 07-н хүртэл Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгуулжээ.
Тус сургалтад бүтцийн нэгжүүдийн 25 алба хаагч хамрагдаж өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техникийг эзэмшсэн. Өнөөдөр сургалтад хамрагдсан алба хаагчдад нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням сертификатыг гардуулан өгч, амжилт хүслээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 3 Жилийн өмнө







































