Ковидын халдвартай нэн хүнд 43 хүн байна

Admin | 2022-02-24


Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. Сүүлийн хоногт нийт шинжилгээнээс 517 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барлаа.  Нийт нас баралт 2095 боллоо. Өнөөдрийн тохиолдлын 279 нь Улаанбаатарт, 238 нь орон нутагт бүртгэгджээ. Одоогоор 3105 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 43 хүн байгаа аж. Гэрийн хяналтад 9829 хүн байна. Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 447 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 172 814 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу1 0122 472 хүн, 3.1 хувь буюу 101 348 хүн хамрагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)