Ховд аймгийн Манхан сумын харьяат, ХХ зууны манлай аймгийн арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Тус барилдаанд аймгийн хурц арслан Э.Даваажаргал, Т.Пүрэвсүрэн, Ё.Эрдэнэжаргал, Н.Баттүвшин, Э.Ууганбаяр, Ч.Энхмөнх, С.Очирбат, М.Адъяахүү, М.Еркебулан, Э.Төгөлдөр, Ө.Сүхбат, Ө.Сүхбат, Б.Баатархүү, Б.Мижидсүрэн тэргүүтэй 256 бөх зодоглов. Үүнээс Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн арслан Х.Очирхуяг анх удаа түрүүллээ. Үзүүрт Дорнод аймгийн Булган сумын харьяат, Дорнын хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Г.Шинэзориг үзүүрлэсэн байна. Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаяр, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат аймгийн харцага Б.Энхсайхан нар шалгарчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14