Улсын харцага Б.Бат-Өлзий уучлалт гуйлаа

Admin | 2022-02-28


Өчигдөр болсон улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны тавын даваанд улсын харцага Б.Бат-Өлзий улсын начин Ж.Ням-Эрдэнийн шанаа руу цохьсон гэж шүүмжлүүлээд байгаа билээ.

Үүнд Б.Бат-Өлзий харцага тайлбар хийн, уучлалт гуйлаа. Тэрбээр “Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдааны тавын даваанд Ням-Эрдэнэ начинтай барилдах явцад барьц халах үйлдэл хүмүүст цохиж байгаа юм шиг харагдсан байна. Бөхдөө хайртай монголчуудаасаа уучлалт гуйж байна. Мөн Ням-Эрдэнэ ээ, уучлаарай хө” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)