Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт яллах дүгнэлт үйлджээ

Admin | 2022-02-28


Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт холбогдох анхан шатны хурал өчигдөр болсон. Тэгвэл тус хурал шүүгдэгч нарт яллах дүгнэлт уншсанаар засварлажээ. Шүүх хурал өнөөдөр үргэлжлэх юм байна.

Хэргийг сануулахад Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. Ингээд нийслэлийн прокуороын газраас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарласан. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)