Өнөөдөр болох үйл явдлын тойм

Admin | 2022-02-28


10:00 цагт "Хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэцгээе" эмчлэхүйн өдөрлөгийг Хавдар судлалын Үндэсний төвд зохион байгуулна.

11:30 цагт Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн хурал Энхтайваны гүүрний хойд талд, Наран плазагийн эсрэг талд байрлах Виста Оффисын 2 давхарт болно.

11:00 цагт Лондоны амьтан судлалын нийгэмлэгээс хулгайн анг таслан зогсооход шаардлагатай тоног төхөөрөмжийг Экологийн цагдаагийн албанд хүлээлгэж өгнө. /ЦЕГ-ын ЭЦА-нд/

11:00 цагт Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Ардчилсан намын төв байранд /С.Зориг агсны хөшөөний арын цэнхэр байр/

13:00 цагт "No war" тайван жагсаал Төв талбайд зохион байгуулна.

14:00 цагт “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн 1 дүгээр давхар, түр үзэсгэлэнгийн танхимд болно.

14:00 цагт ”Глоб интернэшнл төв”-өөс "Иргэний нийгмийн орон зай" цахим хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дэх иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлт хүчин зүйлсийн талаар цахимаар ярилцана.

15:00 цагт ГХЯ-наас Украин дахь иргэдийг татан авч буй талаар мэдээлэл ГХЯ-ны байранд хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)