ВИДЕО: “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл эхэллээ

Admin | 2022-02-28


“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл өнөөдрөөс /2022.03.01/ эхэллээ.

Сургалтын бүртгэлийг 2022.03.01-2022.03.10 хүртэл “e-mongolia” системээр авах юм.

Тус хөтөлбөрт:

  • 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх
  • Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгох ажээ.

Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курсэд суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна.

Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг ажээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)