Чатбот үйлчилгээгээр дамжуулан хүчирхийллийг мэдээлэх боломжтой

Admin | 2021-12-09


Азийн хөгжлийн банк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх” төсөл хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн 2021 оны 4 дүгээр сарын 7-ноос эхлэн өөрийн эрхлэн явуулж буй www.e-khutuch.mn цахим хуудас болон “Эрх зүйн хөтөч” фэйсбүүк хуудасны мессенжэр хэсэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой болон бусад чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чатбот үйлчилгээг суурилуулан зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа билээ. Тэгвэл энэхүү чатбот үйлчилгээнд гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээллийг өгөх “Хүчирхийллийг мэдээлэх” гэсэн шинэ суваг нэвтрүүлэн, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна. Ингэснээр иргэд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг чатбот үйлчилгээгээр дамжуулан цагдаагийн байгууллагад өгөх боломжтой боллоо. Дашрамд дурдахад, гэр бүлийн хүчирхийллийн талаар өгсөн таны мэдээлэл нууцлалтай байх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)