Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Admin | 2022-03-01


Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ: 2-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 03 сарын 01-ний 20 цагаас 03 сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.  

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 15-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)