Харьков хотод 10 хүн амь үрэгджээ

Admin | 2022-03-01


Харьков хотын төв талбайд агаараас цохилт өгсний дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгав.Харьков хотын Эрх чөлөөний талбайд өгсөн цохилтын улмаас наад зах нь 10 хүн амиа алдаж, 35 хүн шархаджээ. Энэ талбайн орчимд Дуурийн театр болон төрийн байгууллагууд байрладаг юм.

Өчигдөр мөн нийслэл Киев хотын телевизийн цамхаг орчимд агаараас цохилт өгсний улмаас телевизийн нэвтрүүлгүүд тасалджээ. Халдлагын улмаас таван хүн нас барсан гэж Украины албаныхан мэдээлээд буй.  

В.Зеленский өчигдөр Европарламентад үг хэлэхдээ Европын холбоог Украины талд зогсож байгаа гэдгээ нотлохыг уриалсан юм. Түүнчлэн зэр зэвсгийн дэмжлэг үзүүлсэн Европын холбоонд талархал илэрхийлээд "Та наргүйгээр Украин ганцаардах болно. Украинтай хамт байгаа гэдгээ баталж, биднийг хамгаал" хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.eagle.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)