Өнөөдөр болох үйл явдлын тойм

Admin | 2022-03-01


  • 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 
  • 09:00 цагт Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал үргэлжилнэ. / Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд/
  • 09:30 цагт Баянгол дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Каритас Монгол” төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг чадавхжуулах хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 10:00 цагт Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхий редактор, эрхлэгчидтэй хийдэг ээлжит уулзалт Туушин зочид буудалд болно.
  • 11:00 цагт “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • 14:00 цагт Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн алдарт зохиолч Мар Ташимович Байджиевийн “Дуэль” зохиолын албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээн өнгөрсөн сараас үзэгчдэд хүргэсэн. Тус уран сайхны киног дуун тайлбарт буюу сонсох хувилбараар Монголд анх удаа хөрвүүлж харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэнэ./ Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)