
Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг хэзээнээс эхлүүлэх талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
ЦЭЦЭРЛЭГ
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-н хүртэл хичээллэдэг билээ. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор энэ оны арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөсөн.
Эцсийн шийдвэрийг даваа гаригт танилцуулна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Тэгвэл цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоног /арванхоёрдугаар сарын 13-17/-ийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид арванхоёрдугаар сарын 18-наас ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна.
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Их, дээд сургуулиуд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвт...
tentsver.mn | 2025-04-17












Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07

















