Бусдын толгой дээр халуун кофе асгаж гэмтээсэн эмэгтэй “Манай аав прокурор. Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр л торгоно биз” гэж хэлсэн талаар хохирогч ярьсан байдаг. Тэгвэл тус эмэгтэй өмгөөлөгч Г.Батбаярын охин гэнэ. Тэрээр мөн мэдүүлэг өгөхөөр очиход цагдаагийн албан хаагч ёс бус харьцсан хэмээн цахим хуудсандаа шуугиан дэгдээжээ. Өмгөөлөгч Г.Батбаяр энэ талаар “Охин маань нас биед хүрээд тусдаа амьдардаг. Охин маань бидэнтэй хамт амьдардаггүй учраас юу болсон талаар тодорхой мэдээлэлгүй байна. Өчигдөр байцаалт өгөхөөр очих үед нь би хамт очоогүй. Хэрэв хамт очсон бол цагдаагийн албан хаагч миний охинтой тэгж ёс бус харьцахгүй байсан байх. Охиноо хүүхдийн толгой дээр халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй байлаа. Охинтойгоо холбогдож, хэргийн талаар тодруулъя. Өчигдөр оруулсан бичлэг дээрх хүн охин минь гэдгийг ч би мэдээгүй” гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14