Найзынхаа аминд хүрсэн гэх Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Улмаар хэргийг ХУД-ийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Одоогоор хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаж байгаа аж. Анхан шатны шүүхээс даалгасан нэмэлт ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан " Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн " гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр байна. Дашрамд дурдахад хохирогч нас барсантай холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг ийн өөрчилжээ. Одоогоор Н.Түвшинбаяр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд хэд хэдэн удаа мэдүүлэг өгчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна
tentsver.mn | 14 цагийн өмнө
Улс төр
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асууда...
tentsver.mn | 15 цагийн өмнө





























