БНХАУ-ын засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

Admin | 2021-12-09


Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

Тавигдах шаардлага: 

1.Монгол Улсын иргэн байх, эрүүл байх

2.Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;

Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;

Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх;

3.Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.

Бакалаврын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK3 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх;

Магистр болон докторын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK4 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх;

4.Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хасна.

Хоёр. Бүртгэл

Бүртгэл 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  хүртэл үргэлжилнэ.

Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын веб сайт http://www.campuschina.org  –д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)