Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон.
Тэгвэл 2022 оны нэг болон хоёрдугаар сард Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 430 тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
Дээрх зөрчлийг аймгуудаас авч үзвэл Завхан, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Увс аймгаас тээвэрлэсэн зөрчил хамгийн олон бүртгэгджээ. Зөрчил ихээр гарч байгаа аймгуудын нутаг дэвсгэр тахал гарах өндөр эрсдэлтэй тарваган тахлын голомтын нэгдүгээр бүсэд хамаардаг байна.
Иймд Зөрчлийн тухай хуульд зааснаар агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага ногдуулах тул дайвар ачаа авахдаа шалгах байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14