О.Гэрэлт-Од: "Монгол эрчүүд" зөвлөгөөнийг зохион байгуулна

Admin | 2022-03-02


Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачилгаар "Монгол эрчүүд" улсын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. 

Уг зөвлөгөөнд бүх монгол эрчүүд оролцох эрхтэй аж. 

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан "Монгол эрчүүд" улсын зөвлөгөөний талаар дараах мэдээллийг өгчээ. 

Уг мэдээлэлд "О.Гэрэлт-Од миний бие санаачлан "МОНГОЛ ЭРЧҮҮД” улсын зөвлөгөөнийг энэ оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 18-нд уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Уг зөвлөгөөнд Монгол эр хүн бүр оролцох эрхтэй бөгөөд Монгол орныхоо өнцөг булан бүрээс, мөн салбар бүрийн эрчүүдийн төлөөллийг урьж оролцуулна.

Уг зөвлөгөөний зорилго нь сүүлийн үед Монгол эр хүний бие бялдар, хувцаслалт, зан араншин өөрчлөгдөж байна, Монгол эрчүүд хаачив гэх шүүмжлэл нэлээд гарах болсон тул уг зөвлөгөөнийг зохион байгуулж "Монгол эр хүн гэж ямар байх ёстой, монгол аав хүн, монгол нөхөр хүн, монгол хөвгүүн” гэж ямар байвал зохих, дэлхийн бусад улсын эрчүүдээс бид юугаараа ялгарах ёстой зэрэг асуудлаар хэлэлцэж тал бүрийн төлөөллийн санаа бодлыг сонсож нийт Монгол эрчүүдийнхээ “Эрхэмлэх зүйл”, “ Тунхаглал “ гарган эрчүүдийн шүүмжлэл дагуулсан нийтийн алдаа дутагдлыг засаж залруулах талаар эрчүүддээ зориулсан уриалга гаргахаар төлөвлөж байна" гэсэн байна. 

 

О.Гэрэлт-Од миний бие санаачлан "МОНГОЛ ЭРЧҮҮД” улсын зөвлөгөөнийг энэ оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 18-нд...

Posted by Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од on Monday, February 28, 2022

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)