Залуу судлаачдад зориулсан ЮНЕСКО-ийн Торгоны замын тэтгэлэг зарлагдлаа

Admin | 2022-03-02


ЮНЕСКО-ийн "Залуу судлаачдад зориулсан Торгоны замын судалгааны тэтгэлэг"-ийн сонгон шалгаруулалтыг хоёр дахь жилдээ зарлалаа. Тус тэтгэлэгт 35-аас доош насны залуу судлаачид хамрагдах боломжтой бөгөөд нийт 12 залуу судлаачийг сонгон шалгаруулж, тус бүр 10,000 ам.долларын тэтгэлэг олгох аж. 

Тэтгэлэг горилогчид нь нийгмийн эв нэгдэл, бүтээлч байдал, соёл хоорондын яриа хэлэлцээр, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг бий болгоход торгоны зам, түүний дагуух нийтлэг өв уламжлал, ач холбогдлын талаар судлах судалгааны ажлыг ирүүлэх шаардлагатай. Судалгааны ажилд торгоны замтай холбоотой дараах сэдвүүд хамаарна.

Үүнд:

  • • Шинжлэх ухаан, технологи
  • • Уламжлалт ноу-хау, ур хийц
  • • Шашин, сүнслэг байдал
  • • Хэл, уран зохиол
  • • Урлаг, дуу хөгжим
  • • Уламжлалт спорт, тоглоом наадгай

Сонгон шалгаруулалтад оролцохын тулд өргөдлийн маягтыг ЮНЕСКО-ийн цахим хуудаснаас татан авч англи хэл дээр бөглөн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор silkroadsgrant@unesco.org цахим шуудангийн хаягаар илгээх шаардлагатай. Мөн дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг энд дарж  авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)