"Хүний эрхийн үндэсний форум-2021" Төрийн ордонд болж байна

Admin | 2021-12-09


"ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ: ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ"

"Хүний эрхийн төлөв байдал: Өнгөрсөн-Одоо-Ирээдүй" сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан:

Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн чиглэлд багагүй амжилт гаргасан. Ардчилсан үндсэн хуульдаа хүний эрх эрх чөлөөг бүтэн бүлэг болгон баталсан. Монгол улсад 400 орчим хууль байдаг ба эдгээр нь хүний эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Хэдийгээр бид нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн таатай орчин байгаа ч хүний эрхийн зөрчил байсаар байна. Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх, иргэний эрх зүйн хүрээг баталгаатай болгохыг олон улсын байгууллагаас зөвлөдөг. ХЭҮК-оос 2021 онд зохион байгуулагдсан жагсаал цуглаанд хяналт тавьж ажилласан ба сум дүүрэг, нийслэлийн засаг даргад бүртгүүлж, зөвшөөрлийг нь олгодог.

Түүнчлэн аяндаа үүссэн жагсаал, цахим жагсаалыг хуулиар тодорхой болгох хэрэгтэй. Шударга шүүхийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрхийг хангах, хохирлын сан бий болгох, түүнээс нөхөн олговор олгох, соён гэгээрүүлэх нь зүйтэй. үүний тулд хохирлын сангийн тухай хууль, эрхзүйн орчныг бий болгох ба үүнд хүчирхийлэлд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүд, төлбөрийн чадваргүй иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмгөөлөгчийн төлбөрийг төр хариуцах нөхцөл бүрдэнэ.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэт нэрийг нь зарлах, хэргийн материалыг хууль бусаар задлах, нэр төрд халддаг, нууцаар мөрдөн шалгадаг асуудлыг журмаар бус хуулиар зохицуулах ёстой.  Хүүхдийн эрх, тэдний ашиг сонирхлын асуудалд ач холбогдол өгч буйгаар тухайн улсын ирээдүй хойч үеийг хэрхэн хамгаалж байгааг нягталдаг олон улсын туршлага бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд шинэчлэн  баталсан ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь дүн шинжилгээнээс харагдаж байна. 

Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүний эрхийн үндэсний форум-2021"-ийг "Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл" сэдвийн хүрээнд Төрийн ордонд зохион байгуулж байна.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон болж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний 60 жил, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, улмаар Монгол Улсад хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа онцлог жил юм.

"Хүний эрхийн үндэсний форум-2021"-ийн хөтөлбөр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)