Монгол Улсын Засгийн газар Харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Үүний эхний алхам болгож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд “E-Mongolia” төслийг олон нийтэд танилцуулаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид төрийн 57 байгууллагын 574 үйлчилгээг цахимжуулж, “E-Mongolia” системд нэгтгэсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар “E-Mongolia” систем иргэдэд давхардсан тоогоор 6 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, 64.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн байна. Тодруулбал,
- Иргэн төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах тээврийн зардал - 10.5 тэрбум төгрөг
- Иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал - 53.5 тэрбум төгрөг
- Иргэн төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал - 0.5 тэрбум төгрөг тус тус хэмнэсэн байна.
Харин "E-Mongolia" системээр дамжуулан төлбөртэй үйлчилгээнээс нийт 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Мөн өнгөрсөн хугацаанд "11-11" төвөөр дамжуулан иргэдээс ирсэн санал, хүсэлтэд тулгуурлан “E-Mongolia” системийг шинэчилж, хэрэглэгчид ашиглахад хялбар интерфейстэй болгохоос гадна хялбар нэвтрэх боломжийг бүрдүүлсэн. Монгол Улсын иргэний бичиг баримтыг цахимжуулах ажлыг хүрээнд иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг цахимжуулаад байна. Тухайлбал, 11-11 төвд ирж буй нийт дуудлагын 88.722, цахимаар авсан 14.345 санал, шүүмж нь E-Mongolia системийн хөгжүүлэлттэй холбоотой дуудлага эзэлж байгаа бол 2.242 нь авлига, хүнд сурталтай холбоотой дуудлага эзэлж байна.
Цахим засаглалын суурь хуулийн төслүүд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэж, “Цахим Үндэстэн” болох хууль эрхзүйн орчин бүрдэж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 35 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14