Хүүхдийн тархи, сэтгэхүй тоглож байх явцад хөгждөг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх зорилгоор "Пи Эс Си" ХХК-иас санаачлан нийт 51 асрамж, халамж, цэцэрлэгт тоглоомын багц хандивлалаа.
Хичээлийн шинэ улирал эхэлсэн баярт үетэй давхцаж хөдөө орон нутгийн цэцэрлэг, халамж, асрамжийн газрын хүүхдүүд шинэ тоглоомтой болсон нь тэднийг баярлуулсан цагаа олсон, мэдрэмжтэй бэлэг байлаа.
Цөлийн сарнай асрамжийн газар
Манай гэр-1 асрамжийн газар
Бадамлянхуа хүүхдийн төв
Дон Боско хүүхдийн төв
Шинэ найдвар хүүхдийн төв
Манаа хүүхдийн төв
"Эрдэм" хүүхдийн төв
Дархан-Уул аймаг дахь СОС Хүүхдийн хотхон
Өвөрхангай аймаг, Хархорин сум "Солонго" төв
Дорнод аймгийн "Анна хоме" хүүхдийн асрамжийн төв
Кристина Ноблийн Хүүхдийн сангийн дэргэдэх "Нархан" төв
Гэрэл хүүхдийн асрамжийн газар
Хан-Уул дүүргийн түр хамгаалах байр
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цэцэрлэг
Архангай аймгийн Хотонт сумын 1-р цэцэрлэг
Хан-Уул дүүргийн цэцэрлэг
Увс аймгийн улсын болон хувийн нийт 33 цэцэрлэг
Дархан-Уул аймгийн 13-р цэцэрлэг
Завхан аймаг, Тосонцэнгэл сум 3-р цэцэрлэг
“Пи Эс Си” ХХК нь барилга, уул уурхай, хууль сахиулах байгууллага, үйлдвэрлэлийн салбарт зориулсан Hilti, Draeger Safety, Leica Geosystems зэрэг брэндийн багаж тоног төхөөрөмж борлуулдгаараа танигдсан. Тэд "Засгийн газар хэцүү цаг үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж нийгмийн даатгалын шимтгэл, цахилгаан гэх мэт зардлаас чөлөөлсөн. Эргэн нийгэмдээ хэрэгцээтэй ажил зохион байгуулсанд баяртай байна" гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14