Б.АМАРСАНАА: Б.Ариунзаяаг МУИС-аас хасах саналыг хүргүүлж байна

Admin | 2022-03-02


Бусдын толгой дээр халуун кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяаг сургуулиас нь хасах шийдвэр гаргажээ. Энэ талаар МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа мэдээлэл өглөө.  

Тэрээр "Хуульчийн хувьд ул суурьтай хандах хэрэгтэй. Хэт нийгмийн давлагаанд хөтлөгдөж болохгүй гэх зарчим байдаг. Бид анхааралтай ажигласан бөгөөд байнга анхаарал тавьж ирсэн. Тиймээс асуудлыг ул суурьтай авч хэлэлцлээ. Хууль зүйн сургуулиас тухайн оюутныг МУИС-аас хасах тухай саналыг хүргүүлж байгаа.

Хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас тухайн оюутныг МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналыг хүргүүлж байна.

Зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүй. Хуульчийн мэргэжлийн ёс зүйн тухай хичээлийг сэргээн ордог болохоор ярилцлаа. Цаашид оюутнуудаа сонгон шалгаруулахад ямар шаардлага тавих вэ гэдгээ эргэж харна. Манай сургуульд шилдэг оюутнууд бий. Гэхдээ олон дунд ёс суртахууны доголдол гарахыг үгүйсгэхгүй. Бид арга хэмжээ авна" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)