Оросын уран гулгагчдыг ДАШТ-д оролцохыг хориглов

Admin | 2022-03-02


Олон улсын спортын ертөнц ОХУ-ын тамирчдын ирээдүйн амжилтын замналыг хааж буй  энэ үед уран гулгалтын дэлхийн удирдах байгууллага болох Олон улсын тэшүүрийн холбоо энэ сарын сүүлчээр Францын Монпелье хотод болох ДАШТ-д Оросын хүчирхэг уран гулгалтын багийг оролцуулахгүй гэж мэдэгдэв. Ингэснээр өвлийн олимпийн одод болсон Камила Валиева болон алтан медальт Анна Щербакова, Александра Трусова нарын үзүүлбэрийг ДАШТ-ээс харах боломжгүй боллоо.

Оросын спортын хороог ДАШТ-д допингийн асуудлаар оролцуулахгүй гэж дэлхий нийт бодож байсан ч нөхцөл байдал улс төрийн шинжтэй болсноор уран гулгалт мөн бойкотлууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)