Энэ жилийн Хөвсгөлийн мөсний баярт 30 орчим мянган жуулчин ирнэ гэж тооцсон. Энэ тооны дотоодын болон гадны зочид ирсэн гэж Хөвсгөл аймгийн засаг дарга мэдээлсэн.
Тэгвэл баяр болж буй Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайгаас 5 км-ын хойд чиглэлд мөс цөмөрч автобус орсон осол гарчээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн захирагч, ахмад Ц.Саруулсайхан “Хүн тээврийн автобус 15 зорчигчтой явж байхдаа “Ашхай” жуулчны бааз байрладаг нуурын үзүүр хэсэгт бөгсөн хэсгээрээ цөмөрчихсөн байдалтай байсан. Манайхан өрх гэж ярьдаг юм. Ер нь энэ хэсгээр мөс ч нимгэн байдаг гэсэн үг. Энэ жилийн “Мөсний баяр”-аар нууран дээр, ялангуяа мөс нимгэн газарт машин гаргахгүйн тулд нэлээд хичээж ажилласан. Хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлэг их явууллаа. Дээр нь нуурын хөвөөгөөр 700 гаруй шон хатгаж 3000 метр тууз холбож татсан. Гэтэл туузыг тасалж ороод цөмөрчихсөн байна. Зорчигчдыг аюулгүй гаргаж авсан. Жолооч нь ууж идсэн юмгүй эрүүл хүн байна лээ. “Гайгүй байх гэж бодоод орчихсон” гэдэг тайлбар өгсөн. Манайхны хэнэггүйн л асуудал юм даа. Одоогоор өөр зөрчил гаргасан машин байхгүй” гэлээ.
Автобусанд зорчиж явсан иргэдийг аюулгүй гаргасан бөгөөд ОБГ-ын 13 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж уг автобусыг татан гаргажээ.
Иргэд хориглох тэмдэг байршуулсан газар болон ойр орчмоор хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл аймгийн ОБГ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14