Сошиал орчинд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн охиныг талбай цэвэрлэж буй ажилтанг түлхэж, хөнгөн гэмтэл учруулсан тухай мэдээлэл цацагдаад буй.
Тодруулбал, Сайн байцгаана уу. Би энэ кофе цацдаг охиныг далимдуулаад энэ Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бага охины талаар бичих гэсэн юм. Манай ээж Гудамж талбай цэвэрлэдэг гэр бүлээ тэжээгээд явдаг хүн. Энэ охин түрүү зуны зургаадугаар сард шангрилагийн үүдэнд ээжийг минь өөр рүү нь хог шүүрдэж, гутлыг нь заваан болголоо гээд уурлаж хамт явж байсан найз нь ээжийг минь түлхэж унагаад гарыг хөнгөн эдийн гэмтэлтэй болгосон. Эмнэлэгт оч гээд 700 мянган төгрөг олон улсын хажууд нүүр рүү шидчихээд явсан байсан. Үнэхээрийн их зантай. Ээж нь гэж авгай охиноо өмөөрөөд хавьтуулдаггүй. Гутал руу тоос ойртууллаа гэж хүн зохиж түлхэж унагаад мөнгө шидчихээд явдаг нийгэмд хууль гэж ёстой байдаггүйн байна лээ. Шоудаал явж байдаг охин энэ баячуудын хүүхдүүдийг ёс журамтай байлгамаар юм. Миний хувьд үнэхээр гомдолтой байдаг. Шэйр хийгээд олонд хүнд хүргээд өгөөч" хэмээн бичжээ.
Харин уг асуудалд Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр тайлбар өглөө. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэр бүлийг цахим орчинд хуурамч хаягнаас гүтгэн худал мэдээлэл тарааж байна. Энэ зураг дээрх охин Ерөнхийлөгчийн охин биш бөгөөд асуудлыг хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаа болно" хэмээлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14