МИАТ Москва чиглэлийн нислэгийн маршрутаа өөрчиллөө

Admin | 2022-03-04


ОХУ, Украины дайнтай холбогдуулан Европын холбоо болон Англи улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон тухай мэдээлсэн.

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангах зорилгоор дараах чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал,  гуравдугаар сарын 5-ны өдрийн  ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар – Москва – Франкфурт – Москва – Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт орууллаа. Ингэснээр  Улаанбаатар – Бишкек – Истанбул – Франкфурт – Истанбул – Бишкек – Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Европын чиглэлийн нислэгүүдийн замд ийнхүү өөрчлөлт орсноор:

Нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа 3 цаг 10 минутаар нэмэгдэнэ.

Нислэгийн цагийн хуваарь: 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн Улаанбаатарын цагаар 06:30-д хөөрч, орон нутгийн цагаар гуравдугаар сарын 5-ны өдрийн 13:50 цагт Франкфурт хотын Олон улсын нисэх буудалд бууна. Тийзний үнэд өөрчлөлт орохгүй талаар МИАТ мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)