ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн “Би шинэ үсгийн багш” сайн дурын клуб үүсгэж, бага ангийнхны унших болон тоо бодох наад захын чадварыг бүрэн эзэмшихэд нь туслах "Би шинэ үсгийн багш" төсөл хэрэгжиж эхэлнэ. Бага ангийн сурагчдын математик, монгол хэлний хичээлийн сурлагын түвшинг сайжруулах зорилгоор тухайн сургуулийн ахлах ангийн ах эгч нар нь ийнхүү давтлага хичээл орох аж. Ингэснээр бага ангийн сурагчдын унших, бичих, сонсох зэрэг чадварыг хөгжүүлэхийн сацуу ахлах ангийн сурагчдын нийгмийн идэвх оролцоог ахиулах боломжтой юм.
Үйл ажиллагаанд сайн дураар бага ангийн хүүхдүүдэд хичээл заах сонирхолтой, тодорхой шалгуур хангасан ахлах ангийн сурагчид клубийн гишүүн болно. Гишүүн бүр 1-3 бага ангийн хүүхэд хариуцан авч, долоо хоногт 2-4 цагийг унших болон тоо бодох наад захын чадваруудыг хөгжүүлэхэд зарцуулна /Анги удирдсан багшийн зааврын дагуу/.
Ингэхдээ тус клубийн ахлагч нь ахлах ангийн сурагчид болон бага ангийн сурагчдын давтлагын цагийг төлөвлөж шаардлагатай хүмүүст мэдэгдэнэ. Бага ангийн багш нар сурлагын түвшинг ахиулах шаардлагатай сурагчдыг тус клуб-д бүртгүүлнэ. Мөн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад шаардлагатай мэдээллийг өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14