Moody’s Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг буурууллаа

Admin | 2022-03-05


Санхүүгийн зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван нэг хүндтэй агентлагийн нэг Moody’s Монгол Улсын хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг (BCA) b3 байсныг caa2 ангилал руу бууруулжээ. Үндсэн зээлжих зэрэглэлийг b3-аас caa2 болгосон нь ирэх 12-18 сард банкны ашигт ажиллагаа, эргэн төлөлтөд дарамт ирнэ гэж үзсэнийх гэнэ. Харин урт хугацааны зэрэглэлийг В3 хэвээр үлдээсэн нь шаардлага гарвал Монгол Улсын Засгийн газар туслалцаа үзүүлнэ гэж найдсаных ажээ.

Хоёрдугаар сарын 10-ны байдлаар Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 29 хувь нь зориулалтын бусаар зарцуулагдсан, 30 хувь нь эргэн төлөгдөхөд хүндрэлтэй байсан нь зэрэглэл буурухад нөлөөлсөн байна. Moody's эдгээр зээлүүд бүгд биш, зарим нь л чанаргүй болно гэж найдаж байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтийн талаар төрийн байгууллагууд болон Хөгжлийн банк хамтран хүчин чармайлт гаргаж байгааг тэмдэглэсэн байна.    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)