Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2022 оны 03 сарын 06-ны 20 цагаас 03 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14