Хамарын хийд орчмын хогийг цэвэрлэжээ

Admin | 2021-12-10


Сайншанд сумын Хамарын хийдийн хамгаалалтын захиргаанаас Хамарын  хийд орчмын аялал жуулчлалын бүсийн  хуримтлагдсан хогийг  цэвэрлэжээ. Тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд Хамарын хийд, Ханбаян зүрх, Шамбалын орон, хийд болон аймгийн төвөөс Хамарын хийд хүртэлх талдаа 50 км замын хоёр талын зам дагуух хогийг түүж их цэвэрлэгээ хийж, газарт хаягдсан шилийг ангилан ялгасан байна.

Мөн арваннэгдүгээр сарын 24-нд Сайншанд сумын Засаг даргын удирдамжийн дагуу Ажлын хэсэг "Байгаль орчныг хамгаалах тухай" багц хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, хяналт шалгалт, тандалтын ажлыг зохион байгуулжээ. Хамарын хийдийн бүс нутаг бол Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд жилдээ гадаад дотоодын 100 гаруй мянган жуулчин ирдэг аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)