Г.БАТБАЯР: Цагдаагийн ажилтан буруутай үйлдлээ далдлах зорилгоор зориудаар бичлэг тараасан болов уу

Admin | 2022-03-06


   Бусдын толгой дээр халуун кофе асгаж, гэмтээсэн гэх МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V дамжааны оюутан Б.Ариунзаяагийн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж байгаа аж. Охины аав АН-ын хуулийн зөвлөх, хуульч Г.Батбаярын “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.

Тэрээр “Би эхлээд мэдээгүй байсан боловч хэсэг хугацааны дараа хэвлэлээс олж мэдсэн. Маргаан бүхий үйл явдал гурван хэсэг үйлдлийг хамарч байна гэж үзнэ. Эхнийх нь танхайн шинжтэй үйлдэл буюу хэсэг охид кофе шопт суужээ. Охиныг минь ширээнд суугаад захиалга өгөх хүртэл 20 орчим минутын турш олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйл хөдлөлийг гаргаж, тасралтгүй муухайгаар харж, түүнийг шоолон хөхрөлдөж, эвгүй дуу авиа гаргах зэргээр Зөрчлийн хуулийн 5.2.1-д заагдсан танхайн шинжтэй үйлдлийг гаргасан байна.

Охин захиалсан кофегоо авчихаад охид руу очиж “Та нар зүгээр үү, намайг таньдаг юм уу” гэх зэргээр асуулт асууснаар маргаан үүссэн байна. Хариуд нь хохирогч гэх охин “Чи хэн бэ, надтай хэн ч ингэж харьцдаггүй, хөгшин п… минь, я...минь” гэх мэтээр доромжилсон. Охин хариуд нь “Та нар надаас дүү хүүхдүүд байна, та нартай харьцах шаардлага алга” гээд цаашаа эргэсэн. Нөгөө охин хормойноос татаж чангаагаад “Надаас уучлалт гуй, сөгдөж мөргө” гэсэн байдлууд танхайн үйлдэлд хамаарна. Охин маань “Мөргөдөг нь би биш” гэдэг байдлаар кофегоо асгасан. Энэ хүртэл миний охины гэм буруутай үйлдэлд хамаарна. Үйлдэл тус бүрээр нь гэм буруутай шинжид нь хариуцлага ногдуулах ёстой.

Охиноо өмөөрнө. Ямар ч тохиолдолд хүний жам ёсны сэтгэлгээний хувьд охиноо өмөөрч таарна. Гэхдээ охин маань буруу үйлдэл хийсэндээ хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Биеэ барьж чадаагүй, хүний толгой дээр кофе асгаж байгаа үйлдэл бол туйлын буруу. Миний охиныг цагдаагийн байгууллага дээр очсоных нь дараа цагдаа Батзориг дүрмийн бусаар харьцаж, орилж, бархирч, гар утсанд нь хүрч, түлхэн унагаах зэргээр хүндэтгэлгүй харьцаж байгаа нь Цагдаагийн ёс зүйн дүрмийн 2.4.1, 2.4.2-ийг зөрчсөн. Цагдаагийн байгууллагын ажилтан Батзориг нь өөрийнхөө гэм буруутай үйлдлийг далдлах зорилгоор, дараа нь хохирогчидтой үгсэн хуйвалдаж, зориудаар тараасан үйлдэл юм болов уу гэж би хардаж байна.      Миний охин ч хариуцлагаа хүлээнэ, бусад этгээдүүд ч хүлээнэ” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)