Цагийн зохицуулалт мөрдөхгүй байгаа хувийн зургаан сургуульд мэдэгдэл хүргүүлжээ

Admin | 2022-03-06


 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг тодрууллаа. Үүнд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга дараах хариултыг өглөө. Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан. Хичээлийг хоцрогдлыг арилгах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж, 26.447 хүүхэд цэцэрлэгт элсэж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 78 хувьтай байна. Мөн 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний өглөөний оргил буюу 08:00 цагийн ачаалал сарнисан” гэв. Түүнчлэн цагийн зохицуулалтыг мөрдөхгүй байгаа “Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” гэсэн зургаан хувийн сургууль байгаа аж. Тиймээс дээрх сургуулиудад мэдэгдэл хүргүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)