Монгол Улсад санхүү, эдийн засгийн алба үүсэж, хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан дүүргүүдийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, төсвийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын санхүү, бүртгэлийн ажилтнуудыг хамруулсан цахим сургалт, зөвлөгөөнийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс амжилттай зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд санхүү, бүртгэлийн нийт 470 гаруй ажилтан цахимаар оролцож, санхүү, эдийн засаг, бүртгэлийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт, цаашдын бодлого, зорилтоо хэлэлцэн, зорилгоо тодорхойлсон уриалга дэвшүүлсэн байна.
Арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн санхүү, бүртгэлийн нийт ажилтнууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний ажилтнуудад төрийн одон медаль, салбарын тэргүүний ажилтан, салбарын яамны жуух бичиг гардуулсан юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13