
Монголын ардчилсан холбооны ээлжит V их хурал өнөөдөр болж өндөрлөлөө. МоАХ-ны даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дууссан учраас Их хурлаараа дараагийн даргаа сонгожээ. Их хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Д.Монголхүүг МоАХ-ны даргаар сонгов.