
Нийгэм, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, спорт, бизнес, үйлчилгээ зэрэг салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдийг тодруулдаг “Их хотын бүсгүйчүүд” уламжлалт хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэ жил шилдгээр:
• Нийслэлийн бизнесийн салбарын шилдгээр Ц.Зэс-Эрдэнэ,
• Энхийн төлөө номинацын эзнээр Б.Уранчимэг
• Нийгмийн салбарын шилдгээр А.Одончимэг
• Спортын салбарын шилдгээр МУГТ М.Анхцэцэг
• Боловсролын салбарын шилдгээр Д.Оюунцэцэг
• Эрүүл мэндийн салбарын шилдгээр Ж.Соёл
• Алдарт эх Д.Оюумаа
• Үйлчилгээний салбарын шилдгээр Д.Эрдэнэжаргал
• Соёл урлагийн салбарын шилдгээр жүжигчин Б.Одончимэг нар тодорлоо.