
Манай улс нийт 3.4 сая хүн амтай. Тэгвэл хүн амын 50.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн гуравны хоёр /69.6%/ нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь /30.4%/ хөдөө орон нутагт амьдарч байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж наслалттай харьцуулахад 9.5 жилээр урт байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.