
“YouTube” компани подкаст бүтээгч нарт контентоо видео хэлбэрээр хийхэд нь дэмжлэг үзүүлэхээр 300 мянга хүртэл ам.долларын санхүүжилт санал болгож байгаа аж. Тодруулбал, хувь хүнд 50 мянган ам.доллар, компани бол 200-300 мянган ам.доллар хүртэл санхүүжилт олгох гэнэ. Ингэснээр “Alphabet” компанийн эзэмшдэг стриминг үйлчилгээ илүү олон контенттэй болж, подкастын сонголт нь нэмэгдэх боломжтой болох аж.