10 сартай хүүхдээ паарнаас уяж гарснаас болж амиа алджээ

Admin | 2022-03-08


Баянгол дүүргийн VII хоороны нутаг дэвсгэрт 10 сартай хүүхдээ гэртээ паарнаас уяж гарснаас болж хүүхэд боомилогдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 28 настай эмэгтэй том хүүхдээ сургуулиас авахаар гарахдаа 10 сартай хүүхдээ халаатныхаа бүсээр паарнаас уяж үлдээсэн байна. Гэвч гараад ирэх хооронд хүүхэд бүсэнд орооцолдож, хоолойгоо боомилжээ. Яаралтай эмнэлгийн тусламж авсан ч хүүхэд гэмтлээ даалгүй нэг хоногийн дараа барсан байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь гэрт нь үлдээлгүй, байнга хараа хяналттай байлгаж, дагуулж явахыг албаны хүмүүс анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)