Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр удаа болжээ

Admin | 2022-03-08


     Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур хэмээх газар өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай дуудлага, мэдээллийг 09:55 цагт ШУА-ийн ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. Мөн Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур хэмээх газар баруун хойд зүгт өчигдөр 13:44 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)