
Монголын Сагсанбөмбөгийн спортын хамгийн нэр хүндтэй шагнал болох Лигийн тэргүүн тоглогч(MVP)-оор ОУХ-ний мастер, SBL Хасын хүлгүүд багийн довтлон тоглогч Б.Билгүүн тодорлоо. Түүний хувьд Лигийг оноо авалтаараа тэргүүлэн анх удаа тэргүүн тоглогчоор шалгарч байгаа билээ.