
Орос, Украины дунд үүссэн нөхцөл байдлын улмаас манай улсад ОХУ-ын иргэд олноор ирэх болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ талаар ХХЕГ-ын хошууч Ө.Хэрлэнбаяраас тодрууллаа. Тэрбээр “Хоёрдугаар сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл 69 орны 4364 гадаад зорчигч манай улсын хилээр нэвтэрсэн байна. Үүний 36.5 хувь нь буюу 1594 нь ОХУ-ын иргэн байгаа аж. Энэ нь сүүлчийн 13 хоногийн хугацаанд ОХУ-ын 842 иргэн манай улсад орж ирсэн бол 752 иргэн буцаад гарсан байна. Үүнийг өмнөх оны мөн үед хилээр нэвтэрч байсан ОХУ-ын зорчигчийн тоотой харьцуулбал, нийт 626-аар буюу 60 орчим хувиар өссөн байна. 2021 оны мөн хугацаанд манай улсад тус улсын 522 иргэн орж ирсэн бол 446 иргэн хилээр гарсан байна” гэв.