Худалдааны салбарын борлуулалтын орлого өмнөх оныхоос 5.7 их наяд төгрөг буюу 26 хувиар нэмэгджээ

Admin | 2022-03-10


Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 5.7 их наяд төгрөг буюу 26 хувиар нэмэгдлээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, хүнсний бөөний болон жижиглэн худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа, шатахууны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 83.8 хувь нь нийслэлд ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.8 их наяд төгрөгөөр өссөн. Харин аймгуудад 7.7-55.2 хувиар нэмэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)