Багануур дүүрэгт 21 нас хүрээгүй иргэнд электрон тамхи худалдаалахыг хоригложээ

Admin | 2022-03-10


Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнгөрсөн сарын 24-ний өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажиллах үеэрээ электрон тамхийг 21-ээс доош насны иргэдэд худалдахгүй байх саналыг гаргасан. Мөн электрон тамхийг сургууль цэцэрлэгийн бүсийн 500 метр дотор худалдаалахгүй байх талаар саналд давхар тусгасан байв. Энэхүү Хүний хөгжлийн хорооны санал эхнээсээ үр дүнтэй ажил хэрэг болж байгаа юм. Жишээлбэл, Багануур дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тус дүүргийн хэмжээнд 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи худалдаалахыг хориглосон гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)