Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Валютын нөөц нэгдүгээр сарын 1-нд 4.3 тэрбум ам.доллар байсан бол одоо 3.5 сая ам.доллар болоод байна. Ингэж буурахад дараах шалтгаан нөлөөлж байна. Нэгд, цар тахлын дараа эдийн засаг сэргэж байгаатай холбогдуулан үйлдвэрийн орц, түүхий эд, машин тоног төхөөрөмж орж ирсэн. Нэгдүгээр сард гэхэд 700 сая ам.долларын импорттой байлаа. Хоёрт, нефтийн үнэ дэлхий дахинд нэмэгдэж байна. Бид ОХУ-аас шатахуунаа авдаг. Шатахууны нөөцөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа УУХҮ-ийн сайд мэдэгдсэн. Тиймээс валютын нөөцөө бид өдөр тутмын зүйлдээ ашиглаж байна гэсэн үг юм. Цар тахлын үед валютын нөөц сайн байсан нь манай экспорт сайн байсных юм. Гэтэл БНХАУ "Тэг ковид" бодлогыг баримталснаар хил хаалттай болж, экспортын хэмжээ багасаж байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байгаа ч хилийн асуудлаас болж бид нүүрс, зэсээ зарж чадахгүй байна. Хил нээгдэнгүүт бид уул уурхайн бүтээгдэхүүнээс хангалттай хэмжээгээр, өндөр үнээр зарж чадна. Тэгснээр валютын нөөц нэмэгдэх юм” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06