Барууны орнуудын агаарын тээврийн компаниуд ОХУ-ын агаарын орон зайг ашиглахаас татгалзсанаар манай улсын агаарын орон зай ашиглалт нэмэгдэх нөхцөл бүрджээ. Манайхаас гадна Төв Азийн орнууд, БНХАУ-ын агаарын орон зай ашиглалт нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор Европ-Азийн хооронд нислэг үйлддэг 21 авиа компани ОХУ-ын агаарын орон зайг ашиглахаас татгалзаад байгаа бөгөөд тэд дээр дурдсан бүс нутаг, улс орны агаарын замыг сонгож байгаа юм. “Flightradar24”-ын мэдээлэлд “Европ, Азийн хооронд нислэг үйлддэг ихэнх агаарын тээврийн компаниуд Оросын агаарын орон зайд нэвтрэхгүйн тулд нислэгээ урагшаа чиглүүлсэн. Нислэгүүд Оросоор дамжин зүүн тийш, цаашлаад Япон, Өмнөд Солонгос, Хятад болон Зүүн өмнөд Азийн бусад улсууд руу чиглэхийн оронд Турк, Төв Ази, Хятад, Монголоор дамжин өмнө зүг рүү чиглэж байна” гэжээ.
Зүүн чиглэлд аялах энэхүү шинэ маршрут нь нислэгийн цагийг дунджаар нэг цаг гаруйгаар нэмэгдүүлж байгаа бол буцахад гурван цаг гаруй илүү нисэх шаардлага үүсгэж байгаа юм байна. Тухайлбал, “Japan Airlines” компанийн Токио-Лондонгийн нислэг Оросоор дамжихдаа дунджаар 12 цаг 12 минут байсан бол одоо Аляск, Канад, Гренланд, Исландын дээгүүр нисэх шинэ чиглэл гарснаар 14 цаг 38 минут болж нэмэгджээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зор...
tentsver.mn | 53 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14